Цайны газарт гарсан галыг бүрэн унтраалаа

timelive.mn 2025-04-22

“Таван богд” компанийн баруун талд гал гарч буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “ХУД-ийн 5-р хороо, “Таван богд”-ын хажууд цайны газарт гал гарсан дуудлага өнөөдөр /2025.04.22/ 15:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, 15:55 цагт бүрэн унтраалаа” гэсэн мэдээллийг өглөө.

Тус газар барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газар хураалттай шилэн хөвөн шатаж байсныг бүрэн унтраасан бөгөөд галд өртсөн хүн байхгүй аж.