УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙ болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Гурил үйлдвэрлэгчдийн тоо буурсан нь импортын татварыг тэглэсэнтэй ямар ч хамааралгүй байхад худлаа яриад байх юм. Татварыг тэглэхээс өмнө ААН-ийн тоо буураад, олигопол, монопол шинж рүүгээ орсон гэх дүгнэлтүүд гарсан байна” гэв.
Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Үйлдвэр цөөрч байгааг яаж монопол, олигопол зах зээлтэй болсон гэж яаж хэлэх юм бэ. Энэ 9 компанид хуйвалдах ямар ч боломж байхгүй. Юм хийж байгаа үйлдвэрүүдээ ингээд урмыг нь хугалаад байх юм уу ” гэв.

-29° C
3553.36

1 сэтгэгдэлтэй
Gamebet3 is alright. Not the flashiest site, but it gets the job done. Decent odds, nothing too crazy. Worth a look if you’re shopping around. gamebet3