Төгрөг нуурын ордыг хууль бусаар бусдад худалдсан гэх асуудлаар эрүүгийн хэрэг нээж, шалгаж буй талаар Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр /2025.04.24/ мэдээлэл өглөө.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд, 2025 оны 4-р сарын 11-нд ЗГХЭГ-аас гэмт хэргийн талаарх мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээллийг АТГ, УЕПГ-т ирүүлсний дагуу 4-р сарын 17-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ирүүлсэн. Уг тогтоолын дагуу Нийслэлийн прокурорын газраас хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
- 22.1-д заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй,
- 22.10-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хамтарсан ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгаж байна.
Хэд хэдэн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлыг мөрдөн шалгах тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах санал ирүүлснийг НПГ-ын хэлтсийн даргын тогтоолын дагуу Цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт нотолбор цуглуулах, хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудад үндэслэн буруутай этгээдүүдийг яллагдагчаар татна. Өнөөдрийн байдлаар ямар нэг хүнийг яллагдагчаар татаагүй байна. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүн, хуулийн этгээдийг мөрдөн шалгаж байна.
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг нэрлэн, буруутгасан мэдээлэл олон нийтэд өгсөн?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан асуудлыг шалгаж байна. Хэрэг бүртгэлтийн явц, үр дүн, төлөвлөлтийн асуудал нууцлалтай. Тухайн хэрэгт тодорхой хүн, хуулийн этгээдийг нэрлэх боломжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссаны дараа нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, холбогдох мэдээллийг өгөх боломжтой гэв.

-14° C
3565.95

4 cэтгэгдэлтэй
Alright, who’s chasing the big one? Jackpot777br seems promising enough. The name alone gets you pumped, doesn’t it? I’ve put a few quid in, haven’t hit the jackpot YET, but there’s always tomorrow! See if you have better luck at jackpot777br.
Umbet8… yeah, I messed around with this one the other day. Site’s easy enough to understand, even if it’s not the prettiest. Good for a quick bet on the game. umbet8
Yo, 595betvip! Just tried it out. Got a smooth experience. Definitely worth checking out if you’re looking for something new. Gotta say, I wasn’t disappointed! Check it out here: 595betvip
9080, eh? Gave it a look. It does what it says on the tin. Not my favorite thing ever, but it works. Might be your cup of tea though, check it: 9080