
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “Манай улсын аялал жуулчлалын таатай улирал маш богинохон. Тиймээс бид дөрөв, тавдугаар сард томоохон арга хэмжээг тогтмол хийхээр төлөвлөөд байна. Үүний эхлэл болгож “UB food” фестивалийг зохион байгуулсан.
Циркийн долоо хоног боллоо, одоо шатрын тэмцээн болж байна. Үүний дараа 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн мөн болно. Ирэх сард “Улаанбаатар дугуйн парад” болно. Мөн “Улаанбаатар марафон” хуваарийн дагуу болно. Харин зуны нээлт, аялал жуулчлалын улирлын эхлэл болгож “Улаанбаатар хотын иргэдийн баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Цаашид эдгээр ажлаа аялал жуулчлалын календарьд оруулах зорилго тавьсан. Том асрын тухайд гадаах цаг уур таатай болж амжаагүй үед битүү орчинд үйл ажиллагаа хийе гэдэг үүднээс байршуулсан. Байршлын тухайд цаашид өөр байршилд байгуулах талаар судалж байна” гэв.
1 сэтгэгдэлтэй
Very good https://lc.cx/xjXBQT