УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Та Ерөнхий сайдаар ажиллаад 5 дахь жилдээ орж байна. Хэтэрхий вакумжаад, амьдралаас тасарсан юм биш үү” гэж Ерөнхий сайдыг шүүмжилсэн бол Ерөнхий сайд хариуд нь “С.Баярцогт даргын асуултад хариулъя. Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин хачин юм яриад бай” хэмээн хариулснаар тэдний хооронд багагүй маргаан өрнөв. Энэ үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “Ерөнхий сайд эмэгтэй гишүүнтэй үнэхээр муухай харьцлаа. Монгол Улсыг удирдаж байгаа хүн энэ зэргийн үг сонсож байх ёстой. Цаашид анхаараарай” гэв.

-27° C
3549.37

1 сэтгэгдэлтэй
Sic bo, baby! Classic game, always a thrill. Sicbogames.com seems to have it dialed in. If you are a sic bo enjoyer be sure to visit: sic bo.