
ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.БАЯРХҮҮ:
– Хэнтий аймгийн Батширээт сум, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулж унтраахаар ажиллаж байна. Ер нь бол бүрэн унтраасан гэж ойлгож болно. Оnelife авто мото клуб, ууланд алхагчдын клуб гэх мэт сайн дурын иргэд дэмжлэг үзүүлсэн. Тэдэнд баярласнаа илэрхийлье.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур болон Зүүнбүрэн суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Зүүнбүрэн суманд гарсан түймэрт 4 монгол гэр, 10 айлын өвөлжөөний хашаа, нэг трактор шатсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Хохирлын дүн мэдээ эцэслэгдээгүй байна.
Өчигдөр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг ойролцоох аймгуудын онцгой байдлын байгууллага сайн дурын байгууллагууд ажиллаж байсан бол нэмэлтээр үндэсний аврах бригадаас 30 хүнтэй 3 бүлэг түймрийн голомтод ажиллаж байна. Булган аймгийн Хангал суманд дөрөвдүгээр сарын 26-нд гарсан түймэр цурамд орсон. Ойрын өдрүүдэд хүчтэй шуурч байна. Тиймээс ой хээрийн түймрийн эрсдэлээс иргэн бүр дор бүрнээ хамгаалах хэрэгтэй.
0 cэтгэгдэлтэй