Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын 362-р тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээс өгсөн үүрэг даалгаварын дагуу цахим төлбөрийн баримтын системд Тээврийн гэрээ бүртгэх хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Улаабаатар хот дахь гаалийн газарт ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэгч, тээвэрлүүлэгч Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газарт харьяалагддаг аж ахуйн нэгжүүдэд “ЦАХИМ ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН СИСТЕМД ТЭЭВРИЙН ГЭРЭЭ БҮРТГЭХ, БҮРТГЭСЭН ГЭРЭЭГ ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТЭД АШИГЛАХ” сэдвээр Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв улсын үйлдвэрийн газар хамтран танхим болон цахим хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтад танхимаар160 татвар төлөгч, цахимаар 89 татвар төлөгч нийт 249 татвар төлөгч хамрагдлаа.
0 cэтгэгдэлтэй