Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн Хамтарсан Удирдах Хорооны V хуралдаан амжилттай боллоо

timelive.mn 2023-10-16

“Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн Хамтарсан Удирдах Хорооны V хуралдаан амжилттай боллоо. Өнөөдрийн хуралд “ЖАЙКА” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тэргүүтэй төлөөлөгчид, төсөл хэрэгжүүлсэн зөвлөхүүд, Татварын ерөнхий газрын Дэд дарга А.Энхболд холбогдох албан тушаалтнууд байлцлаа. Хурлаар Татварын ерөнхий газар, Япон Улсын ЖАЙКА” байгууллагатай 2021-2023 онд хамтран хэрэгжүүлсэн “Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах, татварын албаны чадавхыг бэхжүүлэх төсөл” -ийн үр дүнг танилцуулж харилцан санал солилцлоо.

Хоёр тал төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, тавьсан зорилго, шалгуур үзүүлэлтийн дагуу амжилттай хэрэгжиж дууслаа гэж дүгнэв.

 

 

ТАТВАРЫН УДИРДЛАГА ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН ГАЗАР