Оросын тагнуулын ажилтнуудыг элсүүлэх зорилготой сурталчилгааг АНУ-ын Тагнуулын Төв Газар цацлаа

timelive.mn 2024-01-24

Оросын тагнуулын ажилтнуудыг өөрийн талд давхар ажиллуулах, урвуулах зорилготой сурталчилгааны видеог АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) өчигдөр тараажээ.

Украины дайнтай холбоотой Оросын иргэдийн сэтгэл санаа уруудаж, хямарсан энэ цаг үе тагнуулын ажилтан элсүүлэх таатай боломж олгож байгааг CIA-гийн захирал Уилльям Бёрнс

өнгөрсөн оны долдугаар сард хэлж байв.

Тус байгууллагын албан ёсны сошиал хуудсанд өчигдөр орос хэл дээр бүтээгдсэн видео сурталчилгааг байрлуулжээ.

“Таны эргэн тойронд байгаа хүмүүс үнэнийг сонсохыг хүсэхгүй байж магадгүй. Харин бид өөр. Чамд хүч бий” гэж уг сурталчилгаанд өгүүлсэн байна.

Эх оронч үзэлтэй орос залуу үнэндээ улс орных нь дайсан тус улсын авлигажиж, ялзарсан удирдлага, элит хүрээнийхэн болохыг ойлгож байгааг сурталчилгаанд дүрсэлжээ.

Сурталчилгаа үр дүнгээ өгч, Оросын талаас хандаж эхэлснийг CIA байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалж өчигдөр мэдээлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар “Ийм арга техникийг дэлхийн олон орны тагнуулын байгууллагууд ашигладгийг та бүхэн мэдэж байгаа. CIA-гийн хувьд жил бүр ийм сурталчилгаа явуулдаг” гэж тайлбарлажээ.

CIA сурталчилгаагаа ОХУ-д хаалттай байгаа Фэйсбүүк, Х платформууд болон оросуудын өргөн хэрэглэгдэг Телеграм сувгаар цацсан юм.

Энэ талаар Песков бас нэмж хошигножээ. “Орос улсад X биш, харин VKontakte платформ илүү өргөн ашиглагддагийг CIA-д хэн нэг нь хэлж өгмөөр байна. VKontakte хамаагүй олон хэрэглэгчтэй” гэж тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters