БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ээс хасагдсаны дараа багийн дотоод уур амьсгал таагүй байсныг сэтгүүлчид илчилсэн. Тэр тусмаа багийн ахлагч, Английн “Тоттенхэм” клубийн довтлогч Сон Хын Миний хуруу бэртэлтэй байсан нь олны анхаарлыг татсан юм.
Түүнийг ширээний теннис тоглож байгаад бэртсэн гэж албан мэдээнд дурдсан ч адтай сэтгүүлчид Сон Хын Минийг багийн тоглогч И Кан Интэй муудалцаж зодолдсоны дараа хуруугаа бэртээснийг тодруулсан билээ.
И болон бусад залуу тоглогчид оройн хоолны дараа ширээний теннис тоглохоор явсанд багийн ахлагч дургүйцэж залуусыг буцаад суудалдаа суухыг шаардсан байна. Учир нь хамтдаа хоол идэх нь багийн амжилтад нөлөөлнө гэж Сон үздэг.
Харин И Кан Ин энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзаж улмаар хоёр тоглогчийн хооронд үл ойлголцол гарснаас Сон хуруундаа бэртэл авчээ.
Энэ бүхэн ил болсны дараа Францын “Парис Сайнт Жэйрман” клубт алба хашдаг И Кан Ин өөрийн цахим хуудсаараа дамжуулан хөлбөмбөг сонирхогчдоос уучлалт гуйсан юм.
Эх сурвалж: The Sun
Тэгвэл сүүлийн хэд хоногт Өмнөд Солонгост И Кан Инийг эсэргүүцэх хөдөлгөөн эрчээ авчээ. Бухимдсан иргэд түүнийг шигшээ багаас хөөхөөр цахимаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бол холбоо сүлжээний томоохон компани болох “KT” цаашид хамтарч ажиллахаас татгалзсан юм.
Үүний улмаас залуу тоглогчийн зурагтай “Samsung Galaxy S24” загварын гар утасны бүх реклам, зар сурталчилгааны самбарыг буулгажээ.
Эх сурвалж: The Sun
0 cэтгэгдэлтэй