АНУ-ын арми Номхон далайд дуунаас хурдан зэвсэг амжилттай туршсанаа мэдэгдэв

timelive.mn 2024-03-20

Номхон далайн бүс нутагт агаараас харвах зориулалттай дуунаас хурдан зэвсгийг амжилттай туршсанаа АНУ-ын армийн агаарын зэвсэгт хүчин өчигдөр мэдэгджээ.

Ням гарагт Гуам арлаас хөөрсөн B-52 бөмбөгдөгч онгоцноос ARRW (Air-launched Rapid Response Weapon) гэж нэрлэгддэг зэвсгийг туршсан юм байна.

Туршилт амжилттай болсон гэсэн ч шинэ зэвсэг ямар хурд гаргасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Уг зэвсгийг өмнө нь туршихад дууны хурднаас тав дахин өндөр хурдаар нисэж байжээ.

Асар өндөр хурд, жолоодлоготой ийм зэвсгийг урьдчилж илрүүлэх, устгахад хэцүү байдаг.

Тиймээс АНУ-аас гадна Орос, Хятад зэрэг дэлхийн бусад улсууд мөн дуунаас хурдан зэвсгийг түрүүлж эзэмшихээр өрсөлдөж байгаа.

Оросын арми Украины фронт дээр дуунаас хурдан зэвсэг хэрэглэсэн гэдэг. Хятад улсын хувьд өнгөрсөн оны сүүлээр ийм зэвсэг туршсан тухай мэдээ тарж байсан ч гадаад хэргийн яам нь үгүйсгэж байв.

 

Эх сурвалж: Reuters