
Украин болон АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээр өнөөдөр /2025.03.11/ Саудын Арабт болно. Энэ нь Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын таагүй уулзалтын дараа хоёр улсын төлөөлөгчдийн анхны албан ёсны уулзалт юм.
Украинтай хэлэлцээ хийхээр Саудын Арабыг зорьж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, “хэлэлцээрийн үеэр Америкийн төлөөлөгчид Киев энх тайвны төлөө ямар буулт хийхэд бэлэн байгааг ойлгохыг хичээх болно” гэжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзахаар Саудын Арабт өчигдөр /2025.03.10/ ирсэн байна.
Эх сурвалж: BBC
1 сэтгэгдэлтэй
Puraburn naturally like your web site however you need to take a look at the spelling on several of your posts. A number of them are rife with spelling problems and I find it very bothersome to tell the truth on the other hand I will surely come again again.