
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Тэрбээр, “Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Тус ажлын хэсэг Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.
Энэ он гарсаар нийт 22.9 сая тонн нүүрс экстортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс давсан үзүүлэлт. Үүний дотор Бичигт боомтоор экстортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тоннд хүрлээ. Эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа нь 2025 оны үлдэх хугацаанд нэмэлт орлого олох боломжийг бий болгож байна.
Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Засгийн газрын өмнөх хуралдааны дараа мэдээлж байсан. Энэхүү мөнгөн дүн хэвээр хадгалагдаж байна. Валютын ханшийн өсөлттэй холбоотой Монголбанкнаас шат дараатай ажлыг хэрэгжүүлж байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй