АНУ: Хүнсний бүтээгдэхүүнд хиймэл будагч бодис хэрэглэхийг хориглоно

timelive.mn 14 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хүнсний бүтээгдэхүүн ба эмний найрлагад хиймэл өнгө оруулагч бодис оруулахыг хориглохоор төлөвлөж байна.

“Сүүлийн 50 жилийн хугацаанд манай улсад хортой нийлэг химийн бодист өртөж буй хүүхдүүдийн тоо улам нэмэгдсэн” гэж АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын (FDA) дарга Марти Макари мягмар гарагт мэдэгджээ.

Чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчин, түүнчлэн хоол боловсруулах эрхтний эмгэг, анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх зэрэг зан үйл ба хүний хөгжлийн эмгэгүүд нь хиймэл будагч бодистой холбоотой гэж тэрбээр хэлсэн байна.

Шинэ төлөвлөгөөний дагуу санал болгож буй журмыг сайн дураараа дагаж мөрдөхийг хүнсний үйлдвэрүүдэд уриалж байгаа юм.

Д.Трампын засаг захиргаанаас саяхан зарласан энэхүү санаачилгын хүрээнд 2026 оны эцэс гэхэд найман төрлийн хиймэл хүнсний будагч бодисоос шат дараатайгаар татгалзах зорилтыг дэвшүүлжээ.