
Монгол Улсад 2024 онд салбараа нээсэн ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорац нь ураны хайгуул, олборлолт баяжуулалт, хувиргалт, хийн түлш үйлдвэрлэлийг хариуцдаг 450 охин компанитай ажээ.
Тус корпорацын Зүүн өмнөд Азийн салбарын гүйцэтгэх захирал Сергей Деним Нийтийн Тээврийн Бодлогын Газарт хамтран ажиллах санал тавьсан байна.
Тэрбээр “Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлдэг бөгөөд агаарын чанарыг сайжруулахад нийтийн тээврийн автобус шингэрүүлсэн хийн түлш ашиглах нь чухал нөлөөтэй” гээд хамтран ажиллах санал тавьж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн мэдээллээ танилцуулжээ.
Нийтийн тээврийн салбарт тус корпорацын шингэрүүлсэн хийн түлшийг ашигласнаар эдийн засгийн үр өгөөж ямар байх, дэд бүтцийг бүрдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, нийтийн тээврийн автобусанд ямар төхөөрөмж ашиглах боломжтойг судлахаар тохиролцсон аж.
0 cэтгэгдэлтэй