
Украины өмнөд хэсгийн Марханец хотод ажилчдын автобус Оросын нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртжээ. Өнөө өглөө /2025.04.23/ болсон халдлагын улмаас есөн хүн нас барав. Днипропетровск мужийн захирагч Серхий Лысакийн хэлснээр дор хаяж 30 хүн бэртэж гэмтжээ. Мөн хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг сануулав.
Энгийн иргэд халдлагад өртсөн тохиолдол үүгээр дуусахгүй. Тухайлбал, Днепропетровск мужийн Сынельникивский дүүрэгт мөн халдлага болж, хоёр хүн шархаджээ. Мөн Украины төв хэсэгт орших Полтава мужид нисгэгчгүй онгоцны халдлага болж, дор хаяж зургаан хүн шархдаад байна.
Их Британи, Франц, Герман, АНУ, Украины албаныхан Лондон хотноо гал зогсоох асуудлаар хэлэлцэхээр зэхэж буй үед уг халдлага боллоо.
Путин, Зеленский нарын хэн хэн нь иргэний дэд бүтцэд цохилт өгөхийг хориглосон гэрээ хэлэлцээр байгуулахад бэлэн гэж мэдэгдсэн. Хэрэв хоёр тал шууд яриа хэлэлцээ хийвэл энэ нь дайн эхэлснээс хойших анхны тохиолдол болно.
0 cэтгэгдэлтэй